Results
"Өөрийгөө Ялах" 6, 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018
"Өөрийгөө Ялах" 6-12-24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Results
Шри Чинмойн Марафоны Баг НҮ ТББ, НБТСГазар, МХХМГХолбоо, ҮЦХ-ээс хамтран жил болгон зохион байгуулдаг "Өөрийгөө Ялах" 6-12-24 цагийн гүйлтийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 8 сарын 4-5-ны өдрүүдэд ҮЦХ-д амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн 18-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангилалаар явагдсан ба энэ жил 6 цагийн гүйлт нэмэгдэж орсноор онцлог байв. Тус тэмцээнд нийт 98 гүйгч оролцсоноос 66 гүйгч улсын цол, зэрэгтэй тамирчид байлаа. Энэ жил ОБЕГ, Булган аймгийн тамирчид амжилт арвинтай оролцон байгууллагын дүнгээр эхний хоёр байрыг эзэллээ.