Results

"Өөрийгөө Ялах" Эрдэнэт Марафон 2018

Self-Transcende Erdenet Marafhon-2018

"Өөрийгөө Ялах" Эрдэнэт Марафон гүйлтийн тэмцээн 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил улсын аварга болон бусад олон тэмцээнүүд давхцсантай холбоотойгоор хагас марафоны гүйлтийг өнжин, зөвхөн бүх нийтийн гүйлтийг 3 км зайд, 3 насны ангилалаар явууллаа. Энэ жилийн тэмцээнд 15-р сургуулийн хүүхдүүд хурдан байснаас тус сургуулийн 919 дугаартай уралдсан 9 настай хүү М.Жавхлан 11:48 цагт хурдлан 3-р байранд орж ирээдүйтэй сайн гүйгч болохоо харуулж гүйгч сонирхогч олныг баясгалаа.