Results

Хаврын марафон 2021

The Sri Chinmoy Marathon Anniversary Race

Гүрүгийн Марафонд анх гүйсний ойд зориулан явуулдаг уламжлалт Хаврын Марафон 3 сарын 13-нд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотноо зохиогдлоо. Энэ жил улс оронд тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн байдлын журамд нийцүүлэн цахим хэлбэрээр болон цөөн гүйгчдийн хамтарсан хэлбэрээр гүйлт болсон.

Гүйлтэнд бүтэн болон хагас марафон, мөн 4 гишүүнтэй баг гэсэн ангилалаар нийт 42 гүйгч гүйж, 4 хүүхэд бүртгэл, үйлчилгээнд зүтгэлээ зориуллаа. 

Цаг агаарын хувьд салхигүй тогтуун, агаарын температур 13 хэм дулаан байсан нь энэ жилийн хамгийн дулаан өдөр байлаа.